Гол контент руу алгасах

“Пассив барилгын дизайнер, зөвлөх” бэлтгэх ахисан түвшний сургалт


NUMxMPHI
Энэ хичээлд зөвхөн урилгаар бүртгэнэ

Тус сургалтын тухай/About This Course

Сургалтын зорилго: ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгээс олгодог “Пассив барилгын дизайнер, зөвлөх/Passive House Designer/Consultant-ийн олон улсын баталгаажсан үнэмлэхтэй олон Монгол мэргэжилтэн болохыг зорино. Монголд эрчим хүчний хэмнэлттэй пассив барилгын технологи, арга аргачлалыг түгээн дэлгэрүүлж, мэргэжлийн боловсон хүчний чадварыг сайжруулна.

Хэрэгжүүлэх арга хэлбэр, төлөвлөгөө: Монголын Пассив Барилгын Хүрээлэн ТББ, МУИС-ИТС хамтран ОУ-ын Пассив Барилгын Хүрээлэнгээс сургалт явуулах эрхтэй сургагч багшийг Монголд урьж, “Пассив барилгын дизайнер, зөвлөх/Passive House Designer/Consultant-ийн шалгалтын бэлтгэл сургалт болон жинхэнэ шалгалтыг зохион байгуулна. Үндсэн хичээлийг ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн сургагч багш, БНСАУ-ын KNO ИС-ийн проф. Лий Пил-Рюл багш онлайнаар Монгол орчуулгатай Англи хэлээр заана.

Тавигдах шаардлага Requirements

1. Пассив барилга сонирхогч, барилгачин, мужаан, барилгын инженер, халаалт агаар сэлгэлт (ХАС), бүтээц, СЭХ-ний инженер, техникийн ажилтан, архитектор, багш, судлаачид 2. Барилгын тухай суурь ойлголттой, пассив барилгын арга технологид суралцаж, мэргэших, ОУ-ын Пассив барилгын хүрээлэнгийн Пассив барилгын мэргэжилтэн/ Passive House Tradesperson баталгаажсан үнэмлэхтэй болж, Монгол улсдаа түгээн дэлгэрүүлэх хүсэл сонирхолтой байх.

Сургагч багш нарын баг/Course Staff

Course Staff Image #1

Сургагч багш-1: Лий Пил-рюл

ОУ-ын Пассив Барилгын Хүрээлэнгийн итгэмжлэгдсэн сургагч багш Prof. LEE Pil-ryul, Korea National Open University, Passive House Trainer

Course Staff Image #2

Сургагч багш-2: А.Амарбаяр

МУИС, Инженер Технологийн Сургуулийн дэд проф., Пассив барилгын зөвлөх

Нийтлэг асуулт хариулт/Frequently Asked Questions

What web browser should I use?

The Open edX platform works best with current versions of Chrome, Edge, Firefox, Internet Explorer, or Safari.

See our list of supported browsers for the most up-to-date information.

  1. Хичээлийн дугаар

    PHDC301
  2. Хичээл Эхлэх

  3. Хичээл Дуусах

  4. Тооцоолсон чармайлт

    30:00